БАЯНХОНГОР: Аймгийн музейд 3000 гаруй гэрэл зураг хадгалагдаж байна

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2024-06-25 11:13:45
Баянхонгор аймгийн төвд ердийн хөсгийн цуваа

Баянхонгор, зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн музейн сан хөмрөгт Баянхонгор аймаг, түүхэн цаг үеийн холбогдолтой 3000 гаруй гэрэл зураг хадгалагдаж байна.


Баянхонгор аймгийн музей анх 1949 онд 10 үзмэртэй ХАА-н үзэсгэлэн нэртэй байгуулж, 1963 онд Орон нутаг судлах танхим, 1968-1991 онд Орон нутаг судлах музей, 1991 онд аймгийн Түүх угсаатны зүй, Байгалийн түүхийн музей болон өргөжжээ. Өдгөө 10 мянга гаруй үзмэртэй, иргэдэд танин мэдэхүйн болон зан заншил, соёл уламжлалаа эрхэмлэн дээдлэх үзэл хандлагыг  төлөвшүүлэх соёлын олон талт үйлчилгээг хүргэн ажиллаж байна.