11 жилийн хугацаанд 41 удаа үер буужээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-26 10:26:08

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой байдлын газраас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийжээ.


Уг ерөнхий үнэлгээг хийхдээ энэ оны хоёрдугаар сарын халиа тошины үнэлгээ болон өмнө нь хийсэн судалгааны ажлууд дээр тулгуурласан байна. Тус үнэлгээгээр хүн амд учрах үерийн эрсдэл, үерийн аюулын үнэлгээ, үерт өртөх байдлыг үнэлсэн аж.


Туул, Сэлбэ голын үерийн далан, хамгаалалтын барилга байгууламж, нийслэлийн нутгийн захиргааны чадавхд суурилж үнэлсэн бөгөөд эрсдэлийн индекс 10.6 буюу “маш их” байна. Мөн нийслэлийн хэмжээнд сүүлийн 10 жилд үерийн тоо буурахгүй, огцом өсөх аюул байгааг мэргэжилтнүүд онцоллоо.


Нийслэлд 2012-2023 онд тохиолдсон гамшгийн мэдээллээс харахад 41 удаа үер буусан байна. Цаашид ч энэ нь буурахгүй гэдгийг дурджээ. Түүнчлэн өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд 2063 нэгж талбар буюу үерийн аюултай бүсэд 2174 айл өрх суурьшиж байгаагийн 21.5 хувь буюу 407 зөвшөөрөлгүй юм.

Связанные новости