ХӨВСГӨЛ: Усны осол гардаг цэгүүдэд урьдчилан сэргийлэх самбар байршуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-01 09:38:39

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Дэлгэрмөрөн голын эрэг дагуу 10 цэгт анхааруулах, урьдчилан сэргийлэх самбар байршууллаа.


Усны ослын дуудлага их ирдэг, эрэг нурсан болон нурах эрсдэлтэй, иргэд олноор амарч усанд сэлдэг, эрсдэл ихтэй байршлуудыг Онцгой байдлын газраас судалж тогтоосон байна.


Эрсдэл бүхий сэрэмжлүүлэх тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан тус газруудад усанд сэлэх, амарч зугаалахдаа бага насны хүүхдийг хараа хяналттай байлгаж, болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс анхаарууллаа.




Тус аймагт он гарсаар Тариалан, Бүрэнтогтох, Арбулаг, Мөрөн суманд усны холбогдолтой 4 дуудлага бүртгэгдэж, 4 хүн эндсэн байна.  


Усны ослоор амиа алдаж байгаа шалтгаан нь хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу орхисон, амралт зугаалгаар явж байгаа иргэд голд орж эндсэн, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үертэй болон ус ихтэй гарамгүй газраар гол гаталж байх үедээ эндсэн нь 80 орчим хувийг эзэлж байна.

 

Связанные новости