Орхон аймаг энэ жил тарьсан модныхоо тоог 50 мянгад хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:37:24

Орхон аймаг  тарьсан модныхоо хэмжээгээр улсдаа эхний зургаад жагсаж байна. Өнгөрсөн хавар 40 мянган мод тарьсан бол энэ намрын мод тарилтаар түүний ургаллт, арчлалтыг харахын зэрэгцээ нэмж 10 мянгыг тарина.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын тушаалаар орон даяар нэг сая мод тарихаар болсон. Үүний дагуу Орхон аймаг жилд 50 мянган мод тарих тооцоо гарсан. Иймд намрын мод тарилтаар аж ахуйн нэгж  тав, иргэн бүр нэг мод тарих хэрэгтэй хэмээн Засаг даргын орлогч Д.Энхбат хэллээ. Ирэх бямба, ням гаригт мод тарих хөдөлгөөн өрнүүлж, хашаа болон орчин тойрноо эко болгосон иргэн, байгууллагыг бүртгэж энэ сарын 20-нд шалгаруулахаар болов.

Б.Оюун-Эрдэнэ

 

Связанные новости