Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх авто замыг шинэчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-05 16:23:10

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр шинэчилж дуусна.


Одоогоор тус замыг хэсэгчлэн хучиж, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засах, шуудуу татах зэргээр сэргээж байна. Гүйцэтгэл 90 хувьтай байгаа ажээ. Түүнчлэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж байгаа юм. 



Связанные новости