Хот хоорондын зорчигч тээврийн автобус WIFI-тай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-05 17:04:45

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулаад байна.


Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмж, 19 аймгийн 59 аж ахуйн нэгжийн 627 тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр иргэд хол замд ая тухтай зорчихоос гадна цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой болж байгааг ЗТХЯ мэдээлэв. 



Связанные новости