И.Маск: “Тесла” ирэх жилээс хүн дүрст робот ашиглана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН, 2024 оны долоодугаар сарын 23 /BBC/. “Тесла” компани ирэх оноос хүн дүрст робот үйлдвэрлэж, ашиглаж эхэлнэ гэж цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн захирал Илон Маск мэдэгдлээ.
И.Маск нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэнээр бол, роботуудыг эхлээд “Тесла”-д ашиглах бөгөөд 2026 оноос
худалдаанд гаргаж эхлэх ажээ.
Технологийн
салбараас төрсөн тэрбумтан тэрбээр
“Оптимус” гэдэг нэртэй роботыг энэ оны эцэс гэхэд “Тесла”-гийн үйлдвэрүүдэд ашиглахад бэлэн болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж байв.
“Хонда”, “Бостон Дайнемикс” зэрэг бусад компаниуд ч мөн адил өөрсдийн хүн дүрст
роботуудыг зохион бүтээж байгаа юм.
“Тесла” ирэх онд компанийн дотоод хэрэглээнд зориулан хүн дүрст роботыг цөөн тоогоор үйлдвэрлэх бөгөөд 2026 онд бусад компанид зориулан олноор нь үйлдвэрлэнэ” гэж И.Маск
X хуудсандаа мэдээлсэн
байна.
Цахилгаан
тээврийн хэрэгслийн эрэлт буурч байгаа энэ үед И.Маскийн компаниуд хиймэл
оюун ухаан, автомат жолоодлого, робот зэрэг технологиудад түлхүү анхаарах
болжээ.