Улаанбаатар хотод хоёр өдөр бороотой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-25 10:08:38

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудаар өглөөний байдлаар аадар бороо орж байна.


Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орж, маргааш үдээс хойш зогсох төлөвтэй байна.


Харин энэ сарын 27-оос агаарын хэм дулаарч 28, 29-ны өдрүүдэд түр зуурын бороо орох төлөвтэй байна. Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орох тул Хэнтийн уулсаас эхтэй томоохон голууд үерлэх магадлалтай. Иймд голын ай сав дагуу нутаглаж байгаа иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ. 

Связанные новости