БУЛГАН: "АЙРАГ ФЕСТИВАЛЬ- 2024" хоёр хоногийн дараа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-08-08 12:19:40

Булган, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/.  Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол Улсаа төлөөлөн бүртгэгдсэн хөхүүрийн айргийн соёлын хамгийн том баяр "АЙРАГ ФЕСТИВАЛЬ- 2024" Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг "Дондогийн булаг"-т 2024 оны 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно.


Ерөнхий зохион байгуулагчаар Булган аймгийн Засаг даргын Тамгын газар ажиллаж,  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Monglion National Commission for UNESCO нар хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.


"АЙРАГ ФЕСТИВАЛЬ- 2024" эвент энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр өргөжин тэлж, хол ойрын жуулчдын анхаарал татан адуун соёл, нүүдэлчин ахуйгаа сурталчлан таниулахаас гадна малчдын айраг цагаан идээгээ борлуулах, ашиг орлогыг дэмжих томоохон ажил болдог ажээ.


"АЙРАГ ФЕСТИВАЛЬ- 2024" нүүдэлчдийн адуун соёл, айргийн баяр наадмын нэгдсэн хөтөлбөр




Связанные новости