Шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгын шаардлага хангаагүй 3327 зөрчил илрүүлсэн талаар өнөөдөр МХЕГ-аас мэдээлэв.
Тус байгууллагаас 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны үйлдвэрийн 279, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны бэлтгэн нийлүүлэх, хадгалж савлах, худалдаалах үеийн 261, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 445, худалдаа үйлчилгээ эрхлэгч 964, 120 импортлогч аж ахуйн нэгжид тандалт судалгаа хийсэн байна. Судалгааны явцад Тандалт судалгааны явцад 3327 зөрчил илрүүлснээс 62.1 хувийг газар дээр нь арилгуулж, аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн 173 албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна. Албан шаардлагын хэрэгжилт 75.5 хувь байгаа аж. Уг судалгааны дүнг МХЕГ-ын дэд даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хурлын шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ. Саналд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг бүрэн шошгожуулах, хэрэглэгчдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах талаар зөвлөмж боловсруулж үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч нарт сургалт явуулах шаардлагатай хэмээн тусгажээ.
Ч.Ариунболд