14 настай хүүг эрэн хайх ажиллагааг зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБулган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар Орхон голд энэ сарын 3-ны өдөр усанд осолдсон 14 настай хүүг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ.
Ослын талаар дуудлагыг тухайн өдөр 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 15 хүн, 3 автомашин, 2 морьтой, нийт 23 хүн, 5 автомашин 2 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн юм. Гэвч үр дүнд хүрээгүй тул өчигдөр орой ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж ажиллагааг түр зогсоосон байна.
Н.Туяа
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Ulaanbaatar