Хятад гаалийн байцаагчийг ажлаас нь түтгэлзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-13 10:57:32

Өнгөрсөн сарын 17-ны өдөр олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдсан.

Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан. 

Тэгвэл уг маргаантай асуудлын мөрөөр Эрээн хотын Гаалийн газраас шуурхай арга хэмжээ авч, зөрчил гаргасан ажилтныг ажлаас нь түтгэлзүүлсэн, удирдах дээд байгууллага нь шийдвэрлэх явцдаа байгаа тухай Эрээн дэх Консулын газраас мэдээллээ.

Манай иргэд БНХАУ-д зорчихдоо тус улсын хууль тогтоомжийг хүндэтгэх, хил гаалийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг ГХЯ-наас анхааруулав.

Б.Туул

Связанные новости