Нийтийн талбайд таван сая төгрөгөөр интернэт орчин бий болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Хууль зүйн хэлтсийн санаачилгаар “Найрамдал”-ын талбайд таван сая төгрөгөөр WiFi орчин бий болголоо. Энэ нь “Цахим Эрдэнэт 2” хөтөлбөрийн хүрээнд хийгджээ.
Тус аймагт интернэт хэрэглэгч 20 мянга гаруй байдаг. Иймд олон нийт ихээр цугладаг газар болон цэцэрлэгт хүрээлэнд утасгүй интернэтийн орчин бий болгож мэдээллийг шуурхай авах боломжийг бүрдүүлж байгаа энэ нь ажээ. Интернэтийг “Актив холболт” ХХК хариуцана. Сард 300 мянган төгрөгийн зардал гарах гэнэ. Тавдугаар сарын нэгнээс 11 дүгээр сарын нэгэн хүртэл интернэт орчин бий болгож өвлийн улиралд ажиллахгүй юм. Дашрамд дурдахад, 2013 онд “Цахим Эрдэнэт 1” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн 20 гаруй сургууль, цэцэрлэг интернэтэд холбогджээ.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ