“Cathay Pacific” компани А350 онгоцуудын нислэгийг түр зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-09-03 17:48:23

ХОНКОНГ, 2024 оны есдүгээр сарын 3 /DW/. Хонконгт төвтэй агаарын тээврийн “Cathay Pacific Airways компани хөдөлгүүр нь доголдсон нэгэн онгоцыг нь буцаасны дараа бүх Airbus A350 загварын онгоцныхоо нислэгийг түр зогсоожүзлэг шалгалт хийж байна.


Тус компани Airbus A350 загварын бүх 48 онгоцондоо урьдчилан сэргийлэх хяналт хийж байна гэж даваа гаргийн орой мэдэгдсэн байна. Одоогоор солих шаардлагатай хөдөлгүүрийн хэд хэдэн эд ангийг олж тогтоогоод байгаа бөгөөд засварын ажил хийгдэж байна гэж уг мэдэгдэлд дурджээ


Cathay-ийн Инженерингийн асуудал эрхэлсэн захирал Кит Браун зорчигчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. “Онгоц тус бүрд нарийн үзлэг шалгалт хийж байна. Холбогдох шалгалтыг давсан онгоцуудыг нислэгт гаргана, харин техникийн асуудалтай нь тогтоогдсон онгоцуудад цаашид засвар үйлчилгээ хийнэгэж тэрбээр хэллээ.


Тус агаарын тээврийн компани нь Хонконгийн Иргэний нисэхийн газар болон Британийн хөдөлгүүр үйлдвэрлэгч Rolls-Royce компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.


Цюрих рүү нисэх үед Rolls-Royce”-ын хөдөлгүүрт доголдол үүсжээ

Хонконг-Цюрих чиглэлийн CX383 дугаартай нислэг үйлдэж байсан нисэх онгоц хөөрснөөс хойш хэдхэн минутын дараа хөдөлгүүрт нь доголдол үүссэн байна. Тодруулбал, “А350-1000 онгоц 12 цагийн нислэг үйлдэх ёстой байсан боловч хойд зүгт эргэхийн оронд Өмнөд Хятадын тэнгисийн дээгүүр хоёр удаа өргөн тойргоор нисэж, далайд түлшээ асгажээ. Улмаар хөөрснөөсөө хойш 75 минутын дараа Хонконгт аюулгүй газардсан болохыг “Flightradar24” цахим хуудасны мэдээлэл харуулж байна.


Cathay Airways” компанийн зүгээс Rolls-Royce”-ын хөдөлгүүрийн аль эд анги нь доголдсон талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Ройтерс агентлаг мэдээлэл бүхий эх сурвалжийг эш татан мэдээлснээр, хөдөлгүүр дотор түлшийг чиглүүлдэг цоргонд доголдол үүссэн бололтой.


Болсон явдал ямар нөлөө үзүүлэх вэ?

Тус компани Airbus болон Boeing загварын онгоцуудтай бөгөөд үүнд “Airbus”-ын хамгийн том хос хөдөлгүүртэй 18 онгоц багтдаг. Үүгээрээ өргөн их биетэй онгоцыг эзэмшдэг Qatar Airways”, British Airways”-ийн хамтаар гурван том операторын нэгд тооцогддог байна. Одоогоор дэлхий даяар А350-1000 загварын 88 онгоц нислэг үйлдэж байна.


Cathay” мөн 30 нэгж A350-900 онгоцтой бөгөөд тэдгээр нь овор хэмжээ багатай тул зорчигч тээвэрт өргөнөөр хэрэглэгддэг байна. Эдгээр онгоц нь Rolls-Royce”-т үйлдвэрлэсэн өөр загварын хөдөлгүүрээр ажилладаг.


Одоогоор бусад агаарын тээврийн компани онгоцнууддаа үзлэг шалгалт хийгээгүй байна. Харин Европын Холбооны Нисэхийн Аюулгүй байдлын агентлаг мэдэгдэхдээ, Cathay”-ийн шалгалтын үр дүнг хүлээж байна гэжээ.

 


Связанные новости