Хиймэл оюун ухаан бүхий “iPhone 16” гар утсыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-09-10 10:57:21

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 10 /Reuters/. Америкийн Apple компани  хиймэл оюун ухааны /AI/ функц бүхий анхны ухаалаг гар утас болох iPhone 16даваа гаргийн орой албан ёсоор танилцууллаа.


Дараагийн үеийн iPhone нь анхнаасаа Apple Intelligence”-д зориулагдан бүтээгдсэн” гэдгийг Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк шинэ бүтээгдэхүүнээ үзүүлэх үеэр онцлоодэнэ оны эхээр танилцуулсан Apple-ийн хиймэл оюун ухааны платформын талаар дурдсан байнаЭнэ бол гайхалтай шинэ эриний эхлэл болж байна гэж тэрбээр хэлээд, хэрэглэгчийн өгсөн командын дагуу зураг болон бусад контентыг өөрчилдөг хиймэл оюун ухааны онцлогуудыг дурджээ.


Хэвлэлүүдэд мэдээлснээр, Apple Intelligence-ийн функцуудыг мөн ирэх 10 дугаар сард хийх программ хангамжийн шинэчлэлтийн явцад "iPhone" болон "iPad"-ын сүүлийн үеийн загваруудад нэвтрүүлэх төлөвтэй байна.



iPhone 16: Шинэ функцууд болон шинэ цаг, шинэ AirPods

iPhone 16”, iPhone 16 Plus загварууд нь шинэ A18 чип, хөнгөн цагаан ар тал, тохируулах боломжтой камерын шинэ товчлууртай болсон бол iPhone 16 Pro”, “16 Pro Max” загварууд нь илүү хурдан A18 Pro чиптэй, илүү дэвшилтэт хиймэл ухаан бүхий титан загварууд ажээ. 


Даваа  гаргийн танилцуулгын үеэр Apple” компани мөн Series 10” шинэ ухаалаг бугуйн цаг, AirPods 4” чихэвчийг танилцуулж, эдгээр төхөөрөмжийг спортоор хичээллэх үед болон эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ хянахад ашиглах боломжтойг онцолжээ. 


Тав тухтай байдал, тохируулга, акустикийг сайжруулснаас гадна шинэ AirPods-ыг АНУ-ын холбогдох байгууллагад шалгуулахаар хүргүүлээд буй мэргэжлийн сонсголын функцээр тоноглосон байна.


ЕХ-ны зохицуулалт, татварын албаныхан Apple-ийг онилж байна

Европын Холбооны /ЕХ/ Дижитал үйлчилгээний тухай хуулийн дагуу хийх нэмэлт шалгалтын улмаас Apple Intelligence-ийг Европт нэвтрүүлэх хугацаа хойшилно гэж Apple мэдэгдээд байгаа юм.


Мөн Ирланд улсын олгосон 13 тэрбум еврогийн /14.35 тэрбум ам.доллар/ татварын хөнгөлөлтийг буцааж төлөхийг “Apple”-аас шаардаж магадгүй байгаа бөгөөд үүнтэй холбоотой шийдвэрийг Европын шүүх мягмар гарагт гаргах бололтой.

 


Связанные новости