Журамлаад байгаа ч согтуурал буурахгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЖолооч та зөрчил гаргах тоолондоо 10 онооноосоо хасуулах журмад шилжсэн. Хяналт шалгалтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсны улмаас оноогоо хамгийн ихээр хасуулж байгааг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
Өнгөрсөн сарын байдлаар 82 жолоочийн 10 оноо дуусч, жолоодох эрхийг нь түдгэлзүүлсэн байна. Тэдний дийлэнх нь согтуугаар жолоо барьжээ. Уг нь урьдчилан сэргийлж ослоос хамгалаан согтуу жолоочийг журамлаад байгаа ч согтуурал буурагүй байгааг ЗЦГ-аас анхааруулж байна. Эрхээ хасуулсан бол та хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцээд зөрчлийн бүртгэлийн 10 оноогоо сэргээж болох юм.
Ж.Батсайхан