ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудын сонсогчдыг үдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-14 17:43:56

ОХУ-ын Цэргийн академи, их дээд сургуулиудад суралцах цэргийн алба хаагчдыг энэ сарын 12-нд Зэвсэгт хүчний удирдлагууд болон тэдний ар гэрийнхэн үдэж мордуулав.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, "Та бүхэн сургууль багш нар бусад орны цэргийн алба хаагчдын өмнө Монгол Улсын Зэвсэгт хүчин, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн, сахилга бат, эв нэгдлийг эрхэмлэж, цэргийн эрдэмд шамдан суралцаарай. Эх орон, Зэвсэгт хүчиндээ хэрэгтэй боловсон хүчин болж эргэн уулзахыг ерөөл өргөе" гэлээ.

Батлан хамгаалах яам өдгөө цэргийн хамтын ажиллагаатай 20 орчим улсын цэргийн их дээд сургууль, академи, коллеж, мэргэжил дээшлүүлэх дамжаанд Зэвсэгт хүчний офицер, ахлагч, сонсогч болон энгийн албан хаагчдыг сурган бэлтгэж буй. Сүүлийн 20 жилд ОХУ-д 1000 орчим цэргийн алба хаагчийг бэлтгэж, одоо 300 гаруй сонсогч суралцаж байгаа аж.

Б.Туул

Связанные новости