Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлах ажил эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУИХ-аас баталсан Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх сургалт, уулзалтууд эхэлжээ.
2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, 2016 онд УИХ-аар Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай хууль гэсэн дөрвөн хууль шинэчлэн баталсан. Энэхүү багц хуулийг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар энэ сарын 1-ны өдөр гардуулан юм.
Дээрх багц хуулиудыг олон нийтэд таниулах сурталчлах үе шаттай ажил эхэлж, НЗДТГ-ын цэргийн штабаас "Батлан хамгаалах багц хуулиудын шинэчлэл" сэдвээр сургалтыг өчигдөр зохион байгуулжээ. Сургалтад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан оролцож шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах салбарын багц хуулиудад орсон өөрчлөлт, тэдгээрийг сурталчлах, хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгсөн бол Батлан Хамгаалах сайдын зөвлөх, дэслэгч генерал Ц.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Самдангэлэг, хуулийн мэргэжилтэн, дэд хурандаа Г.Энхболд, Н.Төрмөнх нар батлан хамгаалах салбарын багц хуулиудад орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл өгчээ.
Цаашид хууль сурталчлах ажлыг зэвсэгт хүчний анги байгууллагуудад хийхээр төлөвлөж байгаа юм байна.
Н.Туяа