БАЯНХОНГОР: Кителийн үйлдвэр үйл ажиллагаа явуулах ажлын байр бэлэн болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-23 12:06:27
Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ноос, ноолууран хувцас залгаж оёх кителийн үйлдвэр Баянхонгор аймагт тун удахгүй ашиглалтад орно. 80-100 хүнийг ажлын байраар хангах үйлдвэрт ажиллах оёдолчдыг аймаг бодлогоор дэмжин сургаж буй бөгөөд ажлын байр бэлэн болжээ.

Ноос, ноолуурын салбарт ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүтээгдэхүүн холбож оёх кителийн үйлдвэрийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байна. Баянхонгор аймаг дахь Кителийн үйлдвэр нь Улаанбаатар хотын ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах юм.

Кителийн оёдолчдын сургалтын төлбөрийг "Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци" ХХК хариуцаж байгаа бөгөөд суралцагчидтай хариуцлагын гэрээ байгуулжээ.
Связанные новости