Алт, мөнгөний лангуу тоносон хулгайчдыг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-15 16:12:39

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид алт мөнгөний лангуу тоносон хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүллээ.

Энэ сарын 12-13-нд шилжэх шөнө “Хархорин худалдааны төв”-ийн 1-р давхарт байрлах алт мөнгөн эдлэлийн тасагт хулгайч орж, 4 ш лангууны цоожийг эвдэж монетон ээмэг, бөгж,гинж, шүрэн бугуйвч, мөнгөн бугуйвч зэрэг их хэмжээний эд зүйлийг хулгайлсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суух 24 настай Б гэгч бусадтай бүлэглэн үйлдсэн болохыг тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Иргэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөршийн хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчлийг цагдаагийн байгууллагад цаг алдалгүй яаралтай мэдэгдэх, аж ахуйн нэгж байгууллага хяналтын камер, дохиолол хамгаалалт ашиглах шаардлагaтай байгааг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Н.Туяа

Связанные новости