БАЯНХОНГОР: Анхаарч шийдвэрлэвэл зохих санал хүсэлтээ илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-09-24 14:06:03

Баянхонгор, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Баянхонгор аймагт ажиллалаа. Мөн үеэрээ Байгаль орчны газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгааалалтын захиргаа, Бөөнцагаан Орог нуурын сав газрын захиргаа, Сум дундын Ойн ангийн үйл ажиллагаатай танилцав.


Салбар газруудын албан хаагчдаас С.Одонтуяа сайдад хандан, ажилчдын нийгмийн хангамж, цалингийн шатлал ахиулах, цалингийн урамшуулал нэмэгдүүлэх асуудлаар санал хүсэлтээ хэлж, өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, машин, ажлын байрны асуудалд анхаарч шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Тухайлбал, Бөөнцагаан Орог нуурын сав газрын захиргаанаас Орог нуур дөрвөн жилийн өмнөөс үе үе шал болтлоо ширгэж байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай, мөн аймгийн гурван суманд хөв цөөрөм байгуулах саналтай байгаагаа илэрхийлэв. Харин Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас салбарын сайд, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг боловсруулахад анхаарч хэрэгжилтэд хяналт тавихад анхаарч өгөхийг хүсэв.

Связанные новости