Хятадын Ардын банкны шийдвэр хувьцааны үнийг өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-09-25 17:35:03

БЭЭЖИН, 2024 оны есдүгээр сарын 25 /Bloomberg/. Хятадын Ардын банк эдийн засгийг эрчимжүүлэх хэд хэдэн арга хэмжээ авахаа зарласны дараа тус улсын хөрөнгийн биржүүдийн индексүүд ганцхан өдрийн дотор огцом өсжээ.


Тодруулбал, есдүгээр сарын 24-ний өдрийн арилжаа хаагдах мөчид "CSI 300" индекс 4.33 хувиар өсөж, 3351.91 нэгж болсон нь уг индексийн жилийн алдагдлыг нөхөхөд ойртсон ч 2021 онд оргилдоо хүрч байсан үеийнхээс 40 гаруй хувиар доогуур үзүүлэлт юм. Хонконг дахь Хятадын хувьцааны ханшийг харуулдаг "Hang Seng China Enterprises" индекс 4.69 хувиар өсөж, 6688.46 нэгжид хүрчээ. 


БНХАУ-ын Ардын банк үл хөдлөх хөрөнгийн салбар болон хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор өргөн хүрээний багц арга хэмжээг танилцуулсан байна. Эдгээр арга хэмжээнд тусгаснаар, ипотекийн зээлийн өртгийг 5.3 их наяд ам.доллар хүртэл бууруулж, хоёр дахь удаагаа орон сууц худалдаж авах шаардлагыг зөөлрүүлнэ. Хятадын Төв банк мөн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих зорилгоор доод тал нь 800 тэрбум юань (113 тэрбум ам.доллар) гаргана. 

Связанные новости