ХӨВСГӨЛ: Хүүхдүүд 16 өртөөгөөр дамжин мэдээлэл авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-06 20:53:27

Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэдэг “Сансрын долоо хоног” Монголд үргэлжилж байна.


Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Хүүхдийн ордонд “Сансрын 7 хоног” шинжлэх ухааны өдөрлөг болж байна.


Тус өдөрлөг нь хүүхдийг сансар огторгуйгаар дамжуулан шинжлэх ухаанд сонирхолтой болгох, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих зорилготой юм. 


Хүүхдүүд нийт 16 өртөөгөөр дамжиж мэдээлэл авч, сансар огторгуй, шинжлэх ухааны гайхалтай туршилт, үзүүлбэрийг сонирхох боломжтой.


Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт үзэж сонирхон цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр хэллээ.










 

 

 

 

Связанные новости