ХӨВСГӨЛ: Барут хотын удирдлагууд Мөрөн хотод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-07 15:23:59

Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Барут Марк хотын Засаг дарга Петр Илк тэргүүтэй удирдлагууд Мөрөн хотод ажиллаж, аймгийн Засаг дарга П.Лхагважавтай уулзлаа.


Уулзалтын үеэр Мөрөн сумын тулгамдсан асуудал болох цэвэрлэх байгууламжийн ашиглалтыг сайжруулах, шугам сүлжээний шинэчлэл хийх боломж, 2025 онд байгаль орчны мэргэжлийн боловсон хүчнийг талууд харилцан солилцож, туршлага судлуулах талаар саналаа илэрхийллээ.


Барут Марк хот Мөрөн хоттой хамтын ажиллагааг өрнүүлснээс хойш 12 жил болж байна.

Хамтын ажиллагааны хугацаанд Мөрөн суманд 7 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж 1,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.


Мөн эдийн засаг, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж байна.


2018 онд Барут Марк хотод Мөрөн хотын нэрэмжит гудамж нээгдэж байсан бол 10 жилийн ойн баяраар буюу 2022 онд Барут Марк хотын гудамжийг Мөрөн хотод байгуулсан юм.

 



 

Связанные новости