ХӨВСГӨЛ: Зургаан угсаатны өв соёлыг судалж бүтээлээ урлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих нэрлэсэн жилийн хүрээнд “Угсаатны гоёл-2024” өсвөрийн загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийг шалгаруулах уралдаан боллоо.
Тус уралдаан нь хүүхдийн зохион бүтээх авьяас сонирхлыг дэмжиж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх, гоо зүй, ёс суртахуун, хувь хүний хүмүүжил, төлөвшлийг дээшлүүлэх зорилготой 25 дахь жилдээ боллоо.
Энэ жилийн наадмын онцлог нь хүүхдүүд аймгийнхаа дархад, хотгойд, халх, буриад, урианхай, цаатан гэсэн 6 угсаатны түүх, өв соёлыг судалж, түүнд тулгуурлан бүтээлээ урласнаараа онцлог боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Ч.Дашбаяр хэллээ.
“Угсаатны гоёл-2024” өсвөрийн загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийг шалгаруулах уралдаанд 15 сургуулийн 150 гаруй сурагч оролцлоо.
Уралдааныг аймгийн ХГБХХГ,
БГ, СУГ, Музей, Мөрөн сумын ЗДТГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим, “Үнсгэлжин” төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа.