ХӨВСГӨЛ: Эрдэнэбулган сумын сургууль, цэцэрлэгт “Сүү хөтөлбөр” хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад "Сүү хөтөлбөр" хэрэгжүүлж эхэллээ.
Эрдэнэбулган сум орон нутгийн төсвөөсөө сургууль, цэцэрлэгийн хүүхэд бүрд сүү өгөхөөр 80 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ.
Энэ хүрээнд долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд бүрд 150 гр сүүг өгч эхэллээ.
Ийнхүү Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 630, цэцэрлэгийн 250 хүүхэд долоо хоногийн гурван өдөр 150 гр сүү ууж байна.
Тус сүүн бүтээгдэхүүнийг Эрдэнэбулган сумандаа үйл ажиллагаа явуулдаг "Цэгээн эг" хоршооноос авч байна.
Сүү нь хүүхдийн
эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрын өсөлт хөгжлийг дэмжих, бага наснаас нь
кальцийн дутагдлаас сэргийлэх ач холбогдолтой юм.