“Crew Dragon” хөлгөөр НАСА-гийн сансрын нисгэгчдийг 7 сарын дараа Дэлхийд авчирлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 25 /Forbes/. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компанийн “Starliner” хөлөгтэй холбоотой саатал доголдлын улмаас Олон улсын сансрын станцад /ОУСС/ долоон сарын турш ажилласан Америк, Оросын сансрын нисгэгчдийг тээсэн “Crew Dragon” сансрын хөлөг өнөөдөр Флоридагийн эргээс холгүй усанд буужээ.
“SpaceX” компанийн сансрын хөлөг орон
нутгийн цагаар лхагва гаргийн орой ОУСС-аас салж, баасан гаргийн 3:30 цагийн орчимд Дэлхийд эргэн ирсэн байна. Уг хөлөгт ОУСС-д
гуравдугаар сарын 5-нд очсон НАСА-гийн сансрын нисгэгч Мэттью Доминик, Майкл Барратт, Жанетт Эппс, Оросын
Роскомос сансрын агентлагийн сансрын
нисгэгч Александр Гребенкин нар сууж иржээ.
Тэд наймдугаар
сарын дундуур буцаж ирэхээр төлөвлөж байсан боловч НАСА-гийн сансрын нисгэгч Бутч Уилмор, Суни Уильямс нарыг ОУСС-аас авчрахад “Crew
Dragon” хөлгийг
ашиглах шаардлагатай болсон
тул ажиллах хугацааг нь сунгасан байна.
Б.Уилмор, С.Уильямс нар зургаадугаар сард “Starliner” хөлгөөр ОУСС-д ирсэн боловч техникийн доголдлын улмаас ирсэн хөлгөөрөө буцах боломжгүй болсон юм. Уг хөлөг есдүгээр сард сансрын нисгэгчгүйгээр дэлхийд эргэн ирсэн билээ. “Crew-8”-ийн буцах нислэг мөн “Милтон” хар салхи болон Флоридагийн эрэг орчмын цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан хэд хэдэн удаа хойшилсон юм.