“Артемис”-ийн хөлгийг Саран дээр газардуулах бүсүүдийг сонгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-10-30 11:20:14

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 30 /NHK/. Сарыг судлах олон улсын хөтөлбөр болох “Артемис”-ийн хүрээнд Америкийн сансар судлалын НАСА агентлаг 2026 оны есдүгээр сард Саран дээр сансрын жолоодлогот хөлгийг буулгахад тохиромжтой есөн бүсийг сонгожээ. 


Бүх есөн бүс нь Сарны өмнөд туйлын ойролцоох бүсүүд ажээ. НАСА-гийн мэдэгдэлд дурдсанаар, нөөцийг нь илрүүлэх боломж, аюулгүй газардах магадлалыг харгалзан эдгээр газрыг сонгосон байна.


Нарны гэрэл тусдаггүй Сарны өмнөд туйлын ойролцоо мөс хэлбэрээр ус оршин байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг.  Хэрэв ус байгаа нь батлагдвал сансрын нисгэгчид түүнийг түлш эсвэл ундны ус болгон ашиглах боломжуудыг судлах ажээ.


“Артемис” хөтөлбөрт оролцогч Япон улс өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-тай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд Японы сансрын нисгэгчид Саран дээр хоёр удаа буух юм.

Связанные новости