“Ганц биечүүдийн өдөр”-ийн борлуулалт эрс өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГШАНХАЙ, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /Reuters/. “Ганц биечүүдийн өдөр”-ийг тохиолдуулан олон долоо хоногийн турш үргэлжилсэн хямдралын үеэр борлуулалт ихээр нэмэгдэж, худалдан авагчдын тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөн тухай Хятадын цахим худалдааны хамгийн том компани болох “Alibaba” мэдэгджээ.
Тус компани хямдрал
зарласан хугацаан дахь нийт
борлуулалтын орлогынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулаагүй боловч “Apple”, “Haier”, “Midea”, “Xiaomi” зэрэг 45 брэндийн борлуулалт тус тус 1 тэрбум юань буюу
138.62 сая ам.доллараас гэж
мэдээлсэн байна.
Хятадын цахим худалдааны салбарын хоёр дахь том компани болох “JD.com” мөн борлуулалтын талаарх тоон мэдээллээ тайлагнаагүй боловч хямдралтай худалдааны үеэр бараа
бүтээгдэхүүн худалдан авах хүмүүсийн тоо өмнөх оныхоос 20 гаруй хувиар
өссөн гэдгийг зарлажээ.
Цахим худалдааны мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг “Syntun” фирмийн тооцоолсноор, өнгөрсөн
жилийнхээс 10 хоногоор удаан үргэлжилсэн “Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдралын үеэр цахим худалдааны
томоохон платформуудын борлуулалт 26.6 хувиар өсөж, 1.44
их наяд юаньд хүрсэн байна.
Хятадад анх жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд тохиодог “Ганц биечүүдийн өдөр”-өөр 24 цагийн хугацаанд зохион байгуулдаг байсан хямдралтай худалдаа өдгөө тус улсын томоохон цахим худалдааны платформууд болон дэлгүүрүүдэд олон долоо хоногийн турш үргэлжилдэг болжээ. Энэ оны хямдрал 10 дугаар сарын 14-нөөс эхэлснээр хамгийн удаан явагдсан байна.