Мэргэжлийн хяналтын байцаагчдад хүний эрхийн талаар мэдлэг олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМэргэжлийн хяналтын байцаагчдад хүний эрхийн чиглэлээр сургалт явуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр МХЕГ, ХЭҮК хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү гарын үсэг зурав. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Тиймээс санамж бичгийн хүрээнд ХЭҮК-аас мэргэжлийн хяналтын байцаагчдыг хүний эрхийг зөрчхөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулж, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарт гарч буй зөрчлын статистик судалгаа гаргах чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн хөдөлмөр нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчны салбарт хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах аж. Санамж бичиг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүчинтэй бөгөөд талууд жилд нэг удаа уулзаж, хэрэгжилтийн талаар хэлэлцэх юм.
Ч.Ариунболд