Харилцаа холбооны технологийг турших хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 21 /Xinhua/. Харилцаа холбооны технологийг турших зорилгоор “TJSW-12” хиймэл дагуулыг тойрог замд амжилттай гаргасан тухай Хятадын сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорац мэдээлэв.
Хиймэл дагуулыг баасан гарагт Бээжингийн цагаар 23:12 цагт баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Сичан сансрын хөлгийн буудлаас "CZ-3B" /Чанжэн-3-би/ зөөгч пуужингаар хөөргөжээ.
"TJSW" цуврал хиймэл дагуулыг ихэвчлэн хиймэл дагуулын холбоо, өргөн нэвтрүүлэг, өгөгдөл дамжуулах технологийг туршихад ашиглаж байгаа юм.
"CZ-3B" нь 4.2 м диаметртэй, гурван угсраа, шингэн түлшээр ажилладаг пуужин юм. 56.3 м урт энэхүү пуужин нь 12 хүртэлх тонн ачааг дэлхийн нам дор тойрог замд гаргаж чадах бөгөөд хиймэл дагуулыг геостационар шилжилтийн тойрог замд хөөргөхөд ашигладаг ажээ.