INSA: Алиса Вайдель нэр дэвшигчдийг тэргүүлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /Bild/. “Германы төлөөх альтернатив” намыг хамтран даргалагч Алиса Вайдель Канцлерын албан тушаалд нэр дэвшигчдийн дунд нэр хүндээрээ тэргүүлж байгааг “Bild” сонины захиалгаар INSA хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Хэрвээ германчууд Канцлерыг шууд сонгодог байсан бол 24 хувь нь Вайделийн төлөө саналаа өгөхөөр байна. Хоёрдугаарт Христийн Ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо намуудаас бүрдсэн сөрөг хүчний эвслээс нэр дэвшигч Фридрих Мерц 20 хувийн саналаар орсон байна.
Өнгөрсөн долоо хоногт явуулсан санал асуулгаар Вейдель, Мерц нарыг дэмжигчдийн тоо ижил түвшинд гарсан бөгөөд санал асуулгад оролцогчдын 21 хувь нь тэдний төлөө саналаа өгөхөд бэлэн байна гэжээ.
Санал асуулгыг 1000 гаруй хүний дунд 12 дугаар сарын 18-19-ны хооронд явуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Германы парламентад явуулсан санал хураалтаар гишүүдийн дийлэнх нь О.Шольцын засгийн газар итгэл үзүүлэхгүй байх шийдвэрийг дэмжсэнээр Германд ирэх хоёрдугаар сард ээлжит бус сонгууль явуулах нь тодорхой болсон юм.