Эрдэс баялгийн олон улсын чуулганаар "Mongolia Day" хурлыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2024-12-23 15:26:54

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монголын Уул уурхайн Үндэсний ассоциац хамтран эрдэс баялгийн салбарын шилдгүүдийг шалгаруулж байна.

Тус хоёр байгууллагаас зарласан “Miners Awards-2024”-өөр уул уурхайн хайгуул, судалгааны шинжилгээний шилдэг байгууллага, шилдэг хөрөнгө оруулагч, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэгч, шилдэг зураг төсөл боловсруулагч, шилдэг туслан гүйцэтгэгч гэсэн 5 төрлөөр уул уурхайн салбарын оролцогчид өрсөлдөх юм.




Эрдэс баялгийн салбарынхныг Канад улсын Торонто хотноо уламжлал ёсоор болдог олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын “PDAC-2025” олон улсын чуулга уулзалт хүлээж байна. Ирэх оны эхээр буюу 3 дугаар сарын 2-5-нд болох PDAC-2025” олон улсын чуулга уулзалт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монголын Уул уурхайн Үндэсний ассоциац хувийн хэвшлийн төлөөлөлтэй хамтран оролцож, Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн талбай гаргаж "Mongolia Day" хурлыг зохион байгуулах гэж байна.

Связанные новости