Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төвийг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-26 16:47:15

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол-Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төвийг энэ оны 11 дүгээр сард нээхээр төлөвлөж байна.


Төслийн хүрээнд "Геологийн судалгаа-шинжилгээний төв" ТӨҮГ-ыг түшиглэн газрын ховор элемент, ховор металлын хүдрийг баяжуулах технологийг хамтран судлах, Солонгос улсын баяжуулах технологийг нутагшуулах лаборатори байгуулах, хүний нөөцийг бэлтгэх, хоёр орны аж ахуйн нэгжийг ховор металлын чиглэлээр хамтран ажиллахад дэмжих талаар санал солилцлоо.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар байгуулах Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулах ажлын Солонгосын талаас гүйцэтгэгч Солонгосын Геологи, эрдэс баялгийн хүрээлэн /КИГАМ/-ийн төслийн багийнхантай уулзсан юм. 

Связанные новости