АРХАНГАЙ: Хүүхдийн эрхийг хангах, хамгаалахыг чиглэл болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. ЗГХЭГ-ын даргын 2025 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 01 дугаар тушаалаар баталсан хуваарийн дагуу аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид “Архангай аймгийн хүний эрхийн төлөв байдлын тайлан”-гаа үнэлгээ хийх ажлын багт илтгэлээ.
Тайланд үнэлгээ хийх ажлын багийн өгсөн санал, шүүмж, зөвлөмжөөс дурдвал,
-Архангай аймгийн
иргэдийн өмчлөх эрх тэр дундаа газар өмчлөл, эд хөрөнгө орон сууц өмчлөх эрхийн хэрэгжилтийг
нэмэгдүүлэх,
-Төрийн алба хаагч болох
эмч, багш, цагдаагийн алба хаагчийн ёс зүйг сайжруулах,
-Хүнсний эрхийн бичиг
авахгүй болсон 10 сумын хүний эрхийн нөхцөлд дүн шинжилгээ хийх, дахин үнэлгээ
хийх, хүнсний эрхийн бичигт хамрагдах зайлшгүй шаардлагатай айл өрх, хүүхэд
байгаа эсэхийг тогтоох,
-Хөгжлийн бэрхшээлтэй
сурагч хүүхдийн сургалтын хэрэглэгдэхүүн байгаа эсэх, ямар ямар
хэрэглэгдэхүүн ашиглаж байгаа, багшийг давтан сургахад анхаарах,
-Хүний эрхийн үндэсний
хорооноос ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг 2025 оны тайланд заалт бүрээр гаргаж, хавсралтаар ирүүлэх,
-Хүний эрх хамгаалагчийн
эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, тайланг хавсралтаар
ирүүлэх,
-Хүний эрх, ардчиллын
талаар үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах,
тэдний байр суурийг сонсох, үйл ажиллагаандаа тусгах зэрэг байв.
Тайлантай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын Архангай аймаг дахь референт дараах санал шүүмж, байр суурийг илэрхийллээ. Үүнд,
Энэ жилийн хүний эрхийн төлөв байдлын тайлан өмнөх жилийнхээс сайжирсан. Ялангуяа бүлгийн эрхийн хүрээнд ахмад настны эрх, сурч боловсрох эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүүхдийн эрх, малчдын эрхийн талаар нөхцөл байдлаа танилцуулж, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, тодорхой үр дүн гаргасан талаар тайланд дурдсан нь сайшаалтай байгааг хэллээ.
Цаашид хүүхдийн эрхийг хангах хамгаалах, багшийн ёс зүйн зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, зөрчлийг илрүүлэх, арилгах талаар тодорхой ажил төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллах, Хүний эрхийн Үндэсний комиссоос 2024 оны 01/1164 дугаартай албан бичгээр ирүүлсэн Архангай аймгийн хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашид хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг арилгах, хүний эрхийг хамгаалах талаар анхаарах асуудлын хэрэгжилт, Хүний эрхийг хангах үндэсний хорооноос 2024 онд ирүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байгааг хэлэв.