Хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2025-02-05 17:58:38

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Төв аймгийн Зуунмод сумын нутагт 17 м/с, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 20 м/с, Өмнөговь аймгийн Баруунбаян-Улаан сумын нутагт 21.2 м/с хүртэл цасан шуурга шуурч байна.

 

Өнөө шөнө Өвөрхангай аймгийн хойд, Төв аймгийн баруун хэсэг, зүүн аймгийн нутгаар 18-20 м/с, зарим үед секундэд 24 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Иймд аюулгүй байдлаа хангаж, хол, ойрын замд гарахгүй байхыг ОБЕГ анхаарууллаа.

Связанные новости