СЭЛЭНГЭ: Уламжлалт тоглоомын нэг “Алаг мэлхий өрөх” наадгай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2025-02-28 11:22:15

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадгай юм. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь шагайгаар тоглох,  морь, тэмээ уралдуулах, хорол зэндмэнь эвлүүлэх, алаг мэлхий өрөх зэрэг юм.

 

Битүүний орой хүүхэд багачууд дээрх тоглоомоор тоглож,  ахмадууд нь үлгэр домог ярьдаг уламжлалтай.

 

Алаг мэлхийг тоглохдоо шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог байна. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг байна.

 

Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчлэн брдбг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлалтай юм

 

Яст мэлхийн эрхтэнд давсаг 1 шагай, зvрх 1 шагай, нvд 2 шагай, чих 2 шагай, бөөр 2 шагай, толгой 3 шагай, сvvл 3 шагай, шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай орно.

 

Алаг мэлхий тоглохдоо шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.

Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.

 

Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авдаг байна.

 

Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг.

 

Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хождог байна. 

Связанные новости