ХОВД: Уулын бүсийн таван сумын малчдад өвс үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-13 16:38:54

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сүүлийн үед Ховд аймгийн уулын бүсийн зарим суманд хаваржилт хүндэрч болзошгүй байна.


Иймээс цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан аймгийн аюулгүй нөөцөд байгаа 1900 боодол өвсийг уулын бүсийн Мөст, Цэцэг, Зэрэг, Мөнххайрхан, Дуут суманд хуваарилан олгохоор болжээ.

Дээрх сум тус бүрд 380 боодол өвс үнэ төлбөргүй олгох бол хорголжин тэжээл, хүчит тэжээл, улаан буудай, хивгэн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр сумдад олгох тухай Ховд аймгийн Онцгой комисс шийдвэрлэжээ. 



.


Связанные новости