ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцсон иргэдийн 39.3 хувь нь тэнцлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймаг өнгөрсөн онд төрийн албаны ерөнхий шалгалтыг дөрвөн удаа зохион байгуулахад 450 гаруй иргэн оролцсоноос 140 гаруй нь тэнцэж нөөцөд бүртгэгджээ.
Тэгвэл 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалт энэ сарын 12-13-ны өдөр боллоо.
Энэ удаагийн шалгалтад Ховд аймгаас 154 иргэн оролцохоор бүртгүүлсний дөрөв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байв.
Үүнээс 122 буюу 79.2 хувь нь шалгалтаа өгсөн юм. Шалгалтад оролцсон иргэдийн 39.3 хувь буюу 48 иргэн тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдлээ.
Ингэснээр цаашид төрийн албанд орох, төрийн жинхэнэ албан хаагч болох, дэвшин ажиллах боломж бүрдэж байгаа юм.