НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын чуулганд Монголын төлөөлөл оролцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-17 10:21:51

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 69 дүгээр чуулган боллоо.


Тус чуулганд манай улсаас Гэр бүл, хөдөлмөр нийгэм, хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцжээ. 


Чуулганаар Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрийн өнгөрсөн 30 жилийн хэрэгжилтийг хэлэлцэж, цаашид баримтлах улс төрийн тунхаглалыг баталсан байна. Энэхүү чуулганд 180 гаруй орны 12 мянга гаруй төлөөлөгч оролцож, охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудлууд, технологийн хөгжил, цахим бэлгийн мөлжлөгтэй тэмцэх, улс төрийн оролцоо, манлайлал, эдийн засгийн оролцоо, бизнес эрхлэлтийг дэмжих зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. 


Энэ үеэр Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг бүлгээс зохион байгуулсан өндөр түвшний дугуй ширээний уулзалтад манай улсын төлөөлөгчид үг хэлсэн аж.



 

Связанные новости