ХОВД: Ховд суманд хамгийн их буюу 8 см цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд нутгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи баруунаас секундэд 3-8 метр хүрэх төлөвтэй.
Агаарын температурын хувьд алтайн өвөр говиор +1+6 градус дулаан, бусад нутгаар -2+3 градус дулаан байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Өчигдөр ихэнх нутгаар цас ороогүй, салхи секундэд 0-7 метр хүрсэн. Харин агаарын температур өчигдөр өдөр -7+4 градус дулаан, өнгөрсөн шөнө -7-22 градус хүйтэн байлаа.
Ховд суманд хамгийн их буюу 8 см цастай байгаа бол Алтай, Дарви, Эрдэнэбүрэн, Дөргөн, Жаргалант, Үенч, Дуут суманд 1-4 см, Мянгад, Булган суманд 1 см-ээс бага цастай байна.
Ихэнх суманд бог мал төллөж эхэлжээ. Муудсан, сульдсан, тарга тэвээрэг муу малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх, төл мал хүлээн авах гэх мэт хаваржилтын бусад ажил Ховдод үргэлжилж байна.