Мьянмарт газар хөдлөлтийн улмаас 694 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БАНГКОК, 2025 оны гуравдугаар сарын 29 /TASS/. Мьянмарт хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 694 болж, 1670 хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлснийг France-Presse агентлаг эш татан дамжууллаа. Амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
Тус улсын төрийн мэдлийн “MRTV” телевизээр мэдээлснээр, 68 хүн мөн сураггүй болсонд тооцогдож байгаа бөгөөд эрх баригчид тэдний нэрсийн жагсаалтыг гаргаж байна.
Баасан гарагт буюу өчигдөр Мьямарт 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас орон сууцны болон төрийн байгууллагуудын олон барилга, эмнэлгүүд нурж, асар их хохирол учирсан байна. Газар хөдөлсний дараа олон удаагийн чичирхийлэл болсон боловч аврах ажиллагаа шөнийн турш үргэлжилжээ.