Японд хүчтэй газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2025-11-10 09:55:13

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /TASS/. Японд ойрын долоо хоногуудад дахин хүчтэй газар хөдөлж болзошгүй байгаа тухай тус улсын Үндэсний цаг уурын алба анхааруулжээ. Тус улсад ням гарагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. 


Японы газар хөдлөл судлаачдын таамаглаж байгаагаар, ойрын долоо хоногуудад ням гаргийнхтай адил хүчтэй газар хөдлөх магадлалтай байгаа тул сонор сэрэмжтэй байхыг иргэдэд анхааруулжээ.


Ням гаргийн орой Японы зүүн хойд нутагт хүчтэй газар хөдөлсөн байна. Эхэндээ газар хөдлөлтийн магнитудыг 6.5 гэж мэдээлсэн боловч Японы газар хөдлөл судлаачид дараа нь уг үзүүлэлтийг хоёр удаа залруулж, эхлээд 6.7, дараа нь 6.9 болгосон байна. Газар хөдлөлтийн улмаас тус улсын зүүн хойд эрэгт 10 орчим см-ийн өндөртэй бага хэмжээний цунамийн давлагаа үүсжээ. Одоогоор хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна.


Газар хөдлөлтийн улмаас бүс нутгийн хурдны төмөр замуудыг түр хугацаанд зогсоожээ. Японы цөмийн байгууламжуудад онцгой нөхцөл байдал үүсээгүй байна.

Связанные новости