Энэтхэгт сурч буй ламхай нарыг ерөнхий боловсролын сургалтад хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. БНЭУ-д сурч буй ламхай нарыг ерөнхий боловсрол болон монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрийн сургалтад хамруулна.
Боловсролын яамнаас БНЭУ дахь буддын шашны дацан, хийдэд шавилан сурч буй хүүхэд залуусыг бүртгэж, сурч боловсрох эрхийн тандалт судалгаа хийн, ерөнхий боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагдах нөхцөл байдлын үнэлгээг хийжээ.
Одоогоор тус улсын
буддын 14 дацан, хийдэд 407 хүүхэд, залуус сурч байна. Салбарын яамнаас баг
дацан хийдийн удирдлагуудтай зөвлөлдөж, сургалтын цагийн хуваарьтай нь уялдуулан
ерөнхий боловсрол, боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамруулахаар болжээ. Мөн
монгол хэл бичиг, соёлын хөтөлбөрийн сургалтад хамруулахаар төлөвлөж байна. Хүүхдүүд
тухайн улсад эзэмшсэн боловсролоо эх орныхоо албан боловсролд дүйцүүлэх боломжтой
болно гэж Боловсролын яам мэдээлэв.