ЮНИСЕФ: 300 сая хүүхэд хэт бохир агаараар амьсгалж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-10-31 14:08:17

ЮНИСЕФ. /Reuters/. Дэлхийн хэмжээнд 300 сая орчим хүүхэд өдөр бүр хорт утаатай агаараар амьсгалж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ.

ЮНИСЕФ-ийн даваа гарагт гаргасан тайланд дурдсанаар, жил бүр таваас доош насны 600 мянга орчим хүүхэд агаарын бохирдолтой холбоотой шалтгааны улмаас нас бардаг ажээ.

Хиймэл дагуулаас авсан зурагнуудад хийсэн дүн шинжилгээнд тулгуурлан гаргасан тайланд “өнөөдөр дэлхийн хэмжээнд 300 сая хүүхэд хэт бохир агаартай бүсүүдэд амьдарч байна” гэжээ.

Агаарын бохирдлыг бууруулах дорвитой арга хэмжээ авахыг хөгжиж буй болон хөгжингүй улсуудын аль алинд ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал Энтони Лейк уриалахын зэрэгцээ хот төлөвлөлтийг сайжруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, тээврийн системүүдийг сайжруулахыг зөвлөлөө.

Г.Доржханд

Связанные новости