Литвийн тамирчин зээрэнцэг шидэлтийн дэлхийн рекордыг шинэчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-04-14 11:02:34

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /TASS/. Литвийн тамирчин Миколас Алекна АНУ-ын Оклахома муж улсын Рамона хотод болсон тэмцээний үеэр зээрэнцэг шидэлтийн төрөлд өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.  


Өдгөө 22 настай М.Алекна зээрэнцгийг 75.56 м зайд шидсэн байна. Өнгөрсөн онд тэрбээр уг тэмцээний үеэр 74.35 метр зайд зээрэнцэг шидсэнээр өмнөх дээд амжилтыг эвдсэн юм. 


М.Алекна Парисын Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр мөн ДАШТ-ээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байв.  2022 онд Европын аварга болж байсан бол хоёр жилийн дараа уг тэмцээнээс хүрэл медаль хүртжээ. 

Связанные новости