Д.Сүхбаатарын талбайд циркийн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-04-14 12:01:25

Улаанбаатар, 2025 дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын циркийн уран бүтээлчид Д.Сүхбаатарын талбайд чуулна.


Тодруулбал, энэ сарын 16-22-нд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд барьсан асарт циркийн тоглолтыг анх удаа үнэ төлбөргүй олны хүртээл болгох аж. Уг тоглолтод Монте Карло, Ухань, Учао, Дюмон зэрэг олон улсын циркийн тэмцээнээс гранпри, алт, мөнгө, хүрэл цом хүртсэн циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч нэгдэн оролцох юм байна.


Тухайлбал, Хятадын Учаод болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс “Алтан арслан” хүртсэн Б.Номуунбаатар ахлагчтай дээсээр наадагчид шилдэг үзүүлбэрээ толилуулна. Мөн 47 дахь удаагийн Монте Карлогийн наадмаас “New generation” төрөлд “Алтан цом” хүртсэн Т.Буд багштай уран нугаралтын баг циркийн олимпоос медаль хүртсэн номероо Монголын үзэгчдэд анх удаа хүргэх аж.   

Связанные новости