ОХУ-ын “Большой” театрын тэргүүн балетчид Монголын тайзнаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-14 12:58:32

Улаанбаатар, 2025 дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театраас романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг, Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийг ирэх сард үзэгчдийн хүртээл болгох гэж байна.


Тодруулбал, ирэх сарын 10, 11-нд алдарт “Жизель”-ийг тайзнаа амилуулах бөгөөд энэхүү бүжгэн жүжигт ОХУ-ын “Большой” театрын балетчид оролцохоороо онцлогтой. Бүжгэн жүжгийн гол дүр Жизелийг “Большой” театрын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич амилуулах бол ханхүү Альбертын дүрд  тэргүүн гоцлооч Клим Ефимов тоглох аж.  


1841 оны зургаадугаар сарын 28-нд Парисын “Гранд Опера” театрын тайзнаа “Жизель” бүжгэн жүжгийг анх тайзнаа толилуулсан түүхтэй. Харин Монголд анх 1979 оны арванхоёрдугаар сарын 22-нд ОХУ-ын балетмейстер Ф.Г.Кайдани дэглэснээр үзэгчдийн хүртээл болж байсан юм.

 

Связанные новости