Канадын "Виннипег" баг анх удаа NHL-ийн аварга боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр
сарын 14. /ТАСС/. Үндэсний хоккейн лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх
зорилгыг “Виннипег Жетс” баг өмнөө тавиагүй, гэхдээ ийм амжилт гаргаснаараа бид бахархаж байна гэж тус багийн ахлах дасгалжуулагч Скотт Арниэль мэдэгдлээ.
Канадын “Виннипег” баг даваа гарагт
шилжих шөнө өөрийн талбайд 1:4 гэсэн харьцаагаар “Эдмонтон” багт хожигдсон юм. Гэсэн
хэдий ч “Вашингтон Кэпиталз” баг “Коламбус”-т 1:4-өөр хожигдсон тул виннипегчүүд
тэмцээн дуусахаас өмнө Үндэсний хоккейн лигийн аварга болжээ. “Виннипег Жетс” 80
тоглолтод 114 оноо авсан бол хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж буй вашингтончууд
80 тоглолтын дараах байдлаар 109 оноотой болжээ.
“Аваргалах зорилгыг бид тавиагүй байсан,
харин сүүлийн сард ийм боломж байгаа нь харагдсан. Одоо бид Стэнлийн цомын финалд шалгарч чадах аваас энэ
нь жинхэнэ сорилт болно” гэж Арниэль ярилаа.
Тоглолт дууссаны дараа хоёр
багийн хөгжөөн дэмжигчид “Виннипег”-ийн хоккейчдод баяр хүргэжээ.
Тус баг түүхэндээ анх удаа
Ерөнхийлөгчийн цомыг хүртэж байгаа нь энэ юм. Өмнө нь 1999-2011 онд тус клуб Атланта
хотод үйл ажиллагаагаа явуулж, “Атланта Трэшерз” гэдэг нэртэй байв.
Ташрамд дурдахад, “Детройт Ред
Уингз” баг NHL-ийн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа буюу 6 удаа,
хамгийн сүүлд 2007/2008 оны улиралд түрүүлжээ.