М.Ферстаппен сонгон шалгаруулах уралдаанд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-04-20 11:25:13

МОСКВА, 2025 оны дөрөвдүгээр сарын 20 /РИА Новости/. “Формула-1”-ийн Саудын Арабын Гран-При уралдааны сонгон шалгаруулалтад Нидерландын авто уралдаанч, “Ред Булл” багийн гишүүн Макс Ферстаппен түрүүллээ.  


Тэрбээр 1 минут, 27,294 секундийн амжилтаар барианд орсон бол "Макларен" багийн австрали уралдаанч Оскар Пиастри (+0,010 секунд), "Мерседес" багийн британи уралдаанч Жорж Расселл (+0,113) нар удаалсан байна. .


“Макларен” багийн гишүүн Ландо Норрисын машин сонгон шалгаруулалтын гуравдугаар сегментэд эвдэрснээр тэрбээр 10 дугаар байраар сонгон шалгаруулалтыг дуусгалаа. “Астон Мартин” багийн уралдаанч Лэнс Стролл тамирчны замналдаа 75 дахь удаагаа сонгон шалгаруулалтын хоёрдугаар сегментэд шалгарч чадалгүй 16 дугаар байрт орсон нь “Формула-1”-гийн уралдааны “сөрөг дээд амжилт” байлаа. Өмнө нь Кевин Магнуссен 74 удаа нэгдүгээр сегментээс гарч чадаагүй байсан юм.


Сонгон шалгаруулалтын эхний 10 байранд 4. Шарль Леклер (Монако, "Феррари"), +0,376; 5. Андреа Кими Антонелли (Итали, "Мерседес"), +0,572; 6. Карлос Сайнс (Испани, "Уильямс"), +0,870; 7. Льюис Хэмилтон (Их Британи, "Феррари"), +0,907; 8. Юки Цунода (Япон, "Ред Булл"), +0,910; 9. Пьер Гасли (Франц, "Альпин"), +1,073; 10. Ландо Норрис (Их Британи, "Макларен") нар шалгарчээ.


Формула-1-ийн Саудын Арабын Гран-Пригийн үндсэн шатны уралдаан Жидда хотод ням гарагт явагдана.  

Связанные новости